
Японы сэтгүүлч эмэгтэй Имка Яамамотогийн буудуулсан цогцсыг Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн болж байгаа Сирийн Алеппо хотоос олжээ. Тэрбээр 45 настай бөгөөд Токио хотод байдаг "Japan Press" мэдээллийн агентлагт ажилладаг байжээ. Тэрбээр өмнө нь Афганистан болон Иракын дайны үед халуун цэгээс мэдээлэл дэмжуулж байсан туршлагатай сэтгүүлч аж. Японы Гадаад хэргийн сайд Имка Яамамото хэзээ, хэнд буудуулан нас барсныг одоогоор тогтоогоогүй байгаа гэж мэдээлэв. мэгтэйн цогцсыг одоо эх оронд аваачихаар Турк руу явуулжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн мөргөлдөөний үеэр нас барсан гурав дахь сэтгүүлч нь энэ япон эмэгтэй болж байна. Өмнө нь "Ройтерс" агентлаг болон "Sunday Times" сонины сэтгүүлчид Хомс хотод амиа алдсан байсан юм.
Б.Баяр