
Энэ цагийн гольфийн спортод нэр нөлөөгөөрөө нэгдүгээрт бичигддэг Тайгер Вүүдс Калифорни дахь байшингаа маш хямд заржээ.

Энэ цагийн гольфийн спортод нэр нөлөөгөөрөө нэгдүгээрт бичигддэг Тайгер Вүүдс Калифорни дахь байшингаа маш хямд заржээ. Гольфчин эр 500 мянган паундаар есөн жилийн өмнөх худалдаж авсан байшингаа борлуулжээ. Тэрбээр энэ байшингаа 2004 онд 1.9 сая паундаар өөрийн эзэмшил болгож байсан юм байна. Түүний байшин одоогийн ханшаар доод тал нь 1.4 сая эсвэл 1.59 сая паунд ч хүрэх боломжтой аж. Лос Анжелесийн тохилог орчинд байрлах Корона Дэл Map байшин гурван унтлагын өрөө, дөрвөн зочны өрөөтэй баячуудын нэр төрийн илэрхийлэл болсон харш аж. Тайгер экс эхнэр Элин Нордегренээс салснаас болж сэтгэлийн хямралаасаа гарч чадахгүй байгаагаас ийнхүү байшингаа хямдхан зарсан тухай таамаглал "SUN" сонинд гарсан байна.
Д.Ундрах 24tsag.mn