Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн.

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Харин тэрээр эрүү үүсгэсэн нь үндэслэлгүй хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорын байгууллагад гомдол бичсэн байна. Одоогоор прокурорын байгууллагаас ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байгаа аж. Түүний хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг