
Этиоп улсын ерөнхий сайд Мелез Зенави өнөөдөр 57 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр долоо хоногийн турш Бельгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Мелез Зенави нь 1991 онд коммунист дэглэмийг унагаахад гол үүрэг гүйцэтгэж байсан нэгэн аж. Тэрбээр энэ хугацаанд Этилп улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Мелез Зенави ходоодны өвчтэй байсан ч түүний өвчний тухай нарийн мэдээллийг албаныхан одоохондоо ил болгохоос татгалзаж байгаа аж.
Б.Баяр