
Компьютерийн программ хангамж, электрон хэрэгслийн “Apple” компаний хувьцаа өнөөдөр түүхэнд байгаагүй өндөр үнэд хүрчээ. Өмнө “Microsoft” компаний нийт хувьцаа 620.58 тэрбум долларт хүрч, дэлхийн рекорд тогтоогоод байсан юм. Тэгвэл “Apple” компани нийт 623 тэрбум доллараар үнэлэгджээ. Ийм зэрэгт хүрэхэд тус компаний гаргасан олон давуу талтай iPhone 5, хямд үнэтэй iPad нөлөөлсөн гэж эдийн засагчид үзжээ.
Нью-Йорк хотын хөрөнгийн бирж дээр “Apple”-ийн нэг ширхэг хувьцаа 665,15 доллар байгаа нь өнгөрсөн баасан гарагаас 17 доллараар илүү үнэ юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос мөн 2,6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Б.Баяр