
УИХ-ын нэгдсэн чуулган 16 цагт болохоор товлогдсон ч одоогоор эхлээгүй, гишүүд цугларч байна. Танхимд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Эрдэнэбат, Б.Батчимэг, А.Бакей, З.Баянсэлэнгэ зэрэг гишүүд ирээд байгаа юм. Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч МАН-ын намын гишүүд бүлэг болон дэд даргынх нь асуудлыг шийдээгүй байгаа тул анхдугаар чуулганыг хааж болохгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.