
Жүжигчин Уитни Хьюстон агсны амьдралынхаа сүүлчийн хормуудыг зориулан
бүтээсэн “Sparkle” мюзикл кино өчигдөр АНУ-д нээлтээ хийлээ.нээ

Жүжигчин Уитни Хьюстон агсны амьдралынхаа сүүлчийн хормуудыг зориулан бүтээсэн “Sparkle” мюзикл кино өчигдөр АНУ-д нээлтээ хийлээ. Энэ нь алдарт дуучин, жүжигчин, бүхний хайртай од Уитнигийн хамгийн сүүлийн дүр байсан бөгөөд тэрээр киноны зураг авалт дуусаад удалгүй 3 сарын дараагаар таалал төгссөн ажээ.
“Sparkle” мюзикл нь 1976 онд гарч байсан “Sparkle” киноны дахин бүтээсэн шинэ хувилбар бөгөөд 1950-аад онд өрнөх өсвөр насны эгч дүү гурвын дуу хуураар хөглөгдсөн эгшиглэнт амьдралын эрээнтэй бараантай түүхийг өгүүлдэг кино юм байна. Харин дахин бүтээсэн шинэ хувилбарын үйл явдалд Америкийн томоохон хотуудын нэг Детройтод 1960-аад онд өрнөх эгч дүүсийн амьдралыг харуулах ажээ.
Д.Ундрах 24tsag.mn