
NBA-гийн түүхэнд хамгийн өндөр оноо авсан тоглогч бол У.Чемберлен билээ. Тэрбээр 1936 оны энэ өдөр АНУ-д төрсөн.

NBA-гийн түүхэнд хамгийн өндөр оноо авсан тоглогч бол У.Чемберлен билээ. Тэрбээр 1936 оны энэ өдөр АНУ-д төрсөн. Сагсан бөмбөгийн “Харлем Глобетроттерсс” хэмээх скаутын багаас гараагаа эхэлж байсан тэрээр “Филадельфи Уорриорз”, “Филадельфи 76”, “Лос-Анжелес Лейкерс”, “Сан-Диего Конкистадорс” багуудад тоглож байжээ. Түүний хамгийн өвөрмөц төдийгүй өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй амжилт нь нэг тоглолтонд 100 авсан явдал байлаа. Мөн нэгэн тоглолтонд 55 удаа самбараас бөмбөг авсан аж. Түүний 100 оноо авсан амжилтыг өнөөг хүртэл хэн ч давж гараагүй байна. Хамгийн ойртсон хүн нь К.Брайнт бөгөөд 2006 онд “Торонто Рэпторс”-ын 81 оноо авсан билээ.
Ц.Болор