
Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам өнөөдөр Улаанбаатар хотноо
эхэлнэ. Тав хоног үргэлжлэх энэхүү наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний
комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний
газар, олон улсын хүүхдийн "Найрамдал" төв хамтран зохион байгуулна.

Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Тав хоног үргэлжлэх энэхүү наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, олон улсын хүүхдийн "Найрамдал" төв хамтран зохион байгуулна.
Энэ удаагийн наадам Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаар дан ганц урлагийн тоглолт бус Улаанбаатар хоттой танилцах аялал болох аж. Мөн хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан нь бусад наадмаас онцлог юм.
Манай орноос 100 гаруй хүүхэд, багш нар оролцох бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болж дараагийн наадмыг хаана зохион байгуулах талаар хэлэлцэх аж.
Ц.Болор