

Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ харьяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шинжилгээнд /цагаан хорхой, шээс/ хамруулж баталгаажсан бичиг заавал авчирна.
Мөн хаягийн бүртгэл бүхий эцэг эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг эх буюу хуулбар хувьтай, хүүхдийнхээ сүүлийн гурван сарын дотор авахуулсан нэг хувь цээж зурагтай авчрах юм.
Нийслэлд улсын 300 гаруй, төрийн бус 40 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч жилд дунджаар 90 орчим мянган цэцэрлэгийн насны хүүхэд бүртгүүлэх болдог. Харин цэцэрлэгүүд анги дүүрсэн болон хугацаа хоцорсон тохиолдолд бүртгэхгүй гэдгийг анхааруулаад байна.
Ц.Болор