Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд шинэ Засгийн газар 16 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байна гэж тусгасан.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд шинэ Засгийн газар 16 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байна гэж тусгасан. Тэгэхээр энэ хуулиар тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17 нийт 28 агентлагтай байхаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, 15 агентлагийг татан буулгаж, хариуцах ажлыг нь салбарын яам, бусад агентлагуудад хувиарлахаар болсон юм. Ингэснээр 300 төрийн алба хаагч цомхотголд орох болоод байгаа аж. Хуулийнхаа дагуу тэдэнд цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний мөнгө гэж зургаан сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний тэтгэмж олгох ёстой. Гэтэл ажлаас чөлөөлөгдөж буй иргэдийн зарим нь тэтгэмжээ авахаар ярилцаж, зарим нь жагсахаа мэдэгдээд байна.
Б.Золбоо