

Түүний бүтээсэн хүүхэлдэйнүүд эдүгээ дэлхийн 10 гаруй улс орны төрийн тэргүүний цуглуулга, дэлхий даяарх Монгол Улсын 60 элчин сайдын яамдын өргөө бас Монголын мянга мянган өрхийн хойморт залаатай байдаг юм.
1980 онд анхны нарийн мэргэжлийн хүүхэлдэйн урлаач болсноосоо хойш Доржхоролын гэх нандин хийцээрээ “Монголын нэрийн хуудас” болсон түүнийг олон улсын цуглуулагчид андахгүй. Зурах, сийлэх, оёх, наах гээд л дүрслэх урлагийн бараг бүх төрлийн ур чадвар, сэтгэлгээ, мэдрэмж, хамгийн гол нь чин зүрхний хайр нэхдэг энэ амаргүй ажилд амьдралаа зориулж чадсан Д.Доржхорол монгол хүүхэлдэйн урлагийг дэлхийд нэртэй монгол брэнд болгож чаджээ. Хүүхэлдэйн ертөнцөөр амьдарсан 30 гаруй жилдээ бүтээсэн 70 мянга хол давсан хүүхэлдэйнүүд дунд чигчийхэн чинээнээс авахуулаад зөвхөн хувцас чимэглэл нь л гэхэд 1000 ам.доллараар бүтсэн цорын ганц бүтээл ч бий.
Д.Ундрах 24tsag.mn