Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн VIII хороо, “Модны II”-ын зүүн талын авто замын уулзвар дээр автозамын ноцтой осол гарч, нэг хүн хүнд гэмтжээ.

Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн VIII хороо, “Модны II”-ын зүүн талын авто замын уулзвар дээр автозамын ноцтой осол гарч, нэг хүн хүнд гэмтжээ. Тодруулбал, УНЯ 71-46 улсын дугаартай “Прүс”, УНО 24-54 улсын дугаартай “Гранд марк- II” маркийн суудлын машинууд мөргөлдөж, “Прүс” маркийн машинд зорчиж явсан 25 настай эрэгтэй Б хавчуулагдаж, хүнд гэмтэл авсан байна. Ослын дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын тасгийн аврагч нар ирж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид шилжүүлэн өгчээ. Хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Золбоо