
“Taste of UB” өдөрлөг энэ сарын 26-нд зохион байгуулагдах гэж байна.
Тусгаар Тогтнолын талбай болох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааны
өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторан, бакери болон төрөл бүрийн
хоолны газруудын оролцож шилдэг нэрийн хоолоороо хүмүүсийг дайлах юм

“Taste of UB” өдөрлөг энэ сарын 26-нд зохион байгуулагдах гэж байна. Тусгаар Тогтнолын талбай болох энэхүү олон улсын жишиг бүхий амталгааны өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторан, бакери болон төрөл бүрийн хоолны газруудын оролцож шилдэг нэрийн хоолоороо хүмүүсийг дайлах юм. Өдөрлөгийн үеэр 200–300 төрлийн нэрийн хоол, амттан, зуушийг амтлан “Like” үнэлгээг таалагдсан хоол, амттандаа оролцогч өгснөөр хамгийн олон “Like” цуглуулсан байгууллага, хамт олон энэхүү өдөрлөгийн “Taste of UB 2012-Best of the Best” шагналын эзнээр тодорно.
Өдөрлөгт урилгаар А-Cool, A-Sound, Motive, Aну, болон Чапи нар энэ өдрийг хөгжөөн, ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явуулах юм.
Ц.Болор