Өнгөрсөн хоногт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдаж, гурван иргэн амиа алдсан байна.

Өнгөрсөн хоногт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдаж, гурван иргэн амиа алдсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хороо, “Анун” төвийн урд талын авто зам УБЗ 94-02 улсын дугаартай “Маз” маркийн ачааны автомашины араас улсын дугааргүй “Прабокс” маркийн суудлын автомашин мөргөжээ. Ослын улмаас машинд зорчиж явсан 23 настай эрэгтэй Б, 25 настай Н, 23 настай А нар хавчуулагдаж гэмтэж, 45 настай эрэгтэй Ж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. Хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо