Дэлхийд алдартай "National geographic" сэтгүүлээс орон орны гудамжны өвөрмөц хоолнуудыг нэрлэжээ. Жуулчид таашаадаг, амт чанар сайтаагаас гадна тухайн улсын өвөрмөц шинжийг агуулдаг гэдгээр нь ийнхүү сонгожээ.

Бах ми. Ногоотой, махтай сэндвичийг вьетнамчууд ингэж нэрлэдэг. Монголчууд бууз, хуушууртаа дуртай шиг вьетнамчууд үүнд бас "нугасгүй".

Царцаа. Хятадын гудамжны брэнд хоол. НҮБ-аас 1400 гаруй төрлийн шавжийг хүн төрөлхтөн хүсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоо гаргажээ.

Гахайн утсан мах. Камбожийн гудамжны меню. Гахайн утсан мах дэлхийн хамгийн түгээмэл хоолны нэг ч ингээд гудманд өлгөөтэй байдаг нь ховор.

Тахианы дотор мах. Энэтхэгийн гудамжинд тахианы амталж шарсан дотор мах хямд үнээр зардаг. Тахианы гуя, мөчийг бодвол хямд, дээр нь ямар ч амтлагчаар хачирлаж болдог. Жуулчдын заавал амсаж үзэх өвөрмөц хоол.

Зайдас. Зайдас, шар айраг бол Германы бараг л нүүр царай.

Тайваны Chilung"s Miaokou шөнийн зах. Энд Тайваны алдарт гоймонтой шөл, эмгэн хумс, гурвалжин будаа гээд бүгд байдаг.

Банш. Буузны "дүү" банш бол Хятадын бас нэгэн брэнд хоол. Шанхай хотын гудамжинд задгай зардаг ч олон төрлийн амтлагчтай энэ хоолноос жуулчид татгалздаггүй.
24tsag.mn