Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Төрийн ордныг нээлттэй болгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Тиймээс энэ сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагт Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох юм.

Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно. Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.