зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Өлзийсайхан: Жин хасах гэж олон хоногоор мацаг барьвал өөрийн биеэ "хорлох"-оос хэтрэхгүй

2020-2-05
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед жин хасах, эрүүлжих зорилгоор олон хоногоор мацаг барих, эсвэл тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг хорих замаар жин хасах сонирхолтой иргэд олширсон билээ. Тэгвэл ийм дэглэм нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, өвчин үүсгэх эрсдэлтэйг “Оюу-Хорол” эмнэлгийн эмч З.Өлзийсайхантай онцолж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

Өмнөх ярилцлагыг https://www.24tsag.mn/a/179120


-Жин хасаж эрүүлжихийг хүссэн иргэд кето дэглэм, хүний биед шаардлагатай эрдэс, бодис агуулсан коктейль дэглэм, эсвэл мацаг марих зэрэг олон төрлийн дэглэм барьж байна. Дэглэм барьсан иргэдийн заримд нь хүссэн жиндээ хүрдэг бол зарим нь яаж ч хичээгээд ахиц гарахгүй байна гэдэг. Уламжлалт анагаах ухаанд биеэс хорыг хэрхэн гадагшуулах замаар эрүүлжиж, биеийн жингээ барих ёстой гэж үздэг юм бэ?

-Олон зүйл бий. Тухайн хүний өөрийн махбодь буюу бодьгал нь өвөрмөц чанартай байхаас гадна нас, улирлийн онцлог зэргээс шалтгаална.  Би өмнөх ярилцлагатаа хүний ходоодын галын илч хүн бүрт  харилцан адилгүй байдаг гэж хэлсэн. Ийм байхад нэг тогтсон дэглэмийг бүх хүн дагаж мөрдөөд жин хасна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Тиймээс уламжлалт анагаах ухаанд тухайн хүний биед тохируулж идээ, ундааны зөвлөгөөг өгдөг. Таны биеийн онцлог ямар юм бэ, ходоодны галын илч ихтэй хүн юм уу, эсвэл бага юм уу, бүр дунд зэрэг юм уу гэдгийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй хүнээр зөв оношлуулах хэрэгтэй.

-Ходоодны гал гэдгийг хоол шингээлтийн хэмжээ гэж ойлгож байна. Зөв үү?

-Уламжлалт анагаах ухаанд галын илч нь эс шингэсэн орон ходоодонд голлон оршиж идсэн, уусан идээ, ундыг шингээн боловсруулж тунгалаг , цөвд сайтар ялгадаг.  Өөрөөр хэлбэл хүний биеийг амьдруулдаг гол хүчин зүйл бол бие махбодид орших идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг дусал зэрэг бөгөөд үүнийг биеийн 7 тамир гэж нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж уусан хоол ундаар зэрэгцэн төлжигдөж, бодисын солилцооны дүнд бие болсон өтгөн, шингэн, хөлс зэрэг гурван хирийг ялгаруулж байдаг. Нэг үгээр хэлбэл, махан биеийг амьдруулахын тулд бие махбодь шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явагддаг гэсэн үг юм. Ходоодны галын илчийн хүч их байвал идээний тунгалаг тэргүүтэй 7 тамир болон өнгө зүс, хүч чадал маш сайн байна. Харин галын илч доройтвол ямар ч идээ унд хэрэглэсэн эс шингэх бөгөөд түүний улмаас бодисын солилцоо алдагдаж биеийн тамир, өнгө зүс, хүч чадал мууддаг юм.

-Хоол шингээлт сайтай хүмүүс таргалах нь бага юм шиг хэрнээ жин нэмчихвэл тэрийгээ хасах гэж их зүдэрдэг юм шиг санагддаг. Ийм хүмүүс ямар дэглэм барьвал зохилтой бэ?

-Жин нэмсэн үед бие махбодид гадна, дотно өөхөөс гадна хаван ихээр хуримтлагдсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн өвчин эмгэг үүссэн байна гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд эрхтэн бүр өөр өөрийн зохистой хэмжээтэй гэж үздэг. Тухайлбал ходоодны хэмжээ хүний өөрийнх нь хоёр гарын алганы хонхортой тэнцүү хэмжээтэй гэж үзээд ходоодыг 4 хэсэгт хуваан 3/2-д хоол , 3/1-д шингэн зүйл, 3/1-ийг хоосон үлдээхээр заасан байдаг. Гэтэл энэ хэмжээнээсээ хэтрүүлэн идсэнээр ходоодны галын илч нь боловсруулж дийлэхгүйд хүрдэг. Тиймээс хэдий хэр хэмжээтэйг идэж, уух ёстой бэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Бас эхний хоол ундыг идсэний дараа түүнийг шингээгүй байхад дараагийн хоол ундыг идэхээс зайлсхийх  хэрэгтэй. Мөн дотоод бодисын солилцоо явагдаж байдаг үе буюу 20:00-05:00 цагийн хооронд хоол идэж болохгүй гэдгийг анхаарах ёстой. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа орой хоолыг дайсандаа гэдэг ардын сайхан үг байдаг шүү дээ.

-Тэгэхээр тухайн хүн ямар ч дэглэм барьж болно. Гэхдээ өөрийн биеэ маш сайн шинжиж байж дэглэмээ сонгох ёстой юм байна гэж ойлголоо?

-Яг зөв. Дэглэм гэдгийг би идээ, ундаа буюу хоол ундны дэглэм гэж ойлгож байна. Дэглэм барих нь муу биш. Уламжлалт анагаах ухаанд өвчин эмгэгийг эмчлэхэд 4 ерөндөг байдаг гэж үздэг. Үүнд идээ ундаа, явдал мөр, эм, Засал гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд идээ ундаагаар эмчил. Болохгүй бол явдал мөр буюу амьдралын хэв маягаар нь эмчил, эцэсдээ сайжрал авахгүй бол эм, засал хэрэглэ гэж үздэг.  Биедээ ямар дэглэм зохих бэ гэдгээ уламжлалт анагаах ухааны мэргэжилийн эмчид үзүүлж зөв оношлуулж, зөв хоололтын зөвлөгөө авах нь зүйтэй болов уу.

-Шинэ жилийн өмнөхөн бөөрний дутагдалтай байсан эмэгтэй гурав хоног мацаг барьсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мацагаас гадна кето болон бусад дэглэм барих нь бөөр болон архаг хууч өвчтэй хүмүүс барих нь тааламжгүй гэдэг юм билээ. Дэглэм барих үед бөөрийг яагаад ийм онцгой үүрэгтэй байдаг юм бол?

-Дэглэм барих үед өмнө нь хэрэглэж дадсан зүйлээсээ татгалзах шаардлагатай болдог шүү дээ. Ингэхээр бие махбодид тодорхой хэмжээний өөрчлөлт явагддаг. Мөн мацаг барина гэдэг бол хоол сойх гэсэн үг. Ганцхан бөөрний үрэвсэл, дутагдлын үед яригдах зүйл биш шүү. Ер нь бол бусад эрхтэн системээ ч гэсэн сайтар анхаарах ёстой. Дэглэм барихдаа нас, өөрийн биеийн мөн чанар, улирал, цаг агаар зэргээс шалтгаалж ямар дэглэм барих бэ гэдгээ сонгох ёстой. Үүнийг зөвхөн уламжлалын эмч тогтооно. Мөн дэглэм барихад хориглох заалтууд байна.

-Яагаад уламжлалын эмч гэж. Орчин үеийн анагаах ухаан, тэр дундаа хоол судлал дэлхийн хэмжээнд хөгжчихөөд байна шүү дээ?

-Тийм нь тийм. Гэхдээ уламжлалт анагаах ухааны эмч нар судас барьж, оношлон тухайн хүний өөрийн мөн чанар, хүн бүрт тохирсон эмчилгээ хийж байна шүү дээ.

-Танд хандсан хүмүүсийн судсыг барих зэргээр оношилдог уу?

-Уламжлалт анагаах ухаанд оношлогооны 4 арга байдаг. Үүнд Асуух, Сонсох, Үзэх, Хүрэлцэх буюу судас барих аргыг хэрэглэж байна. Би ч энэ дагуу оношилгоо хийдэг.

-Ингэж оношлуулаад үр дүнд хүрсэн хэчнээн хүн байдаг бэ?

-Би өмнө нь “Аму үр тарианы төв” гээд үр тариагаар эмчилгээ хийдэг зөв хооллолтын төвд ажилладаг байсан юм. Энд дөрвөн жил гаруй ажилласан. Хандаж ирсэн иргэдийг оношлон тухайн улирал болон хүний мөн чанар, өвчин эмгэгт нь тохируулж зөв хооллолтыг зөвлөдөг байсан. Сүүлийн тооцоогоор 3000-гаад хүн үзүүлснээс 400 орчим нь эргэх холбоотой байна.

-Эргэх холбоотой байдаг хүмүүс хүссэн үр дүндээ хүрсэн гэсэн үг үү?

-Үр дүн бол маш сайн байдаг байсан. Гол нь хоол ундны шим тэжээл, балансыг нь барих, ходоодны галын илчийг тэнцвэртэй байлгах нь чухал.

-Та өөрийн шинэ төвөө нээгээд удаагүй байна. Эдгээр хүмүүс энэ төвөөр тань үйлчлүүлж байгаа гэсэн үг үү?

-Үзүүлээд зөвлөгөө аваад явж байна.

-Таны ярианаас хоолны дэглэм барих улирал гэж байдаг гэж ойлголоо. Ямар улиралд ямар дэглэм барих нь зүйтэй юм бэ?

-Улирлын мөн чанар ярихын тулд уламжлалт хоол ундны соёлоо эргэж харах хэрэгтэй болно. Бараг хүн бүр мэднэ дээ. Бидний өвөг дээдэс өвөл хүйтэний улиралд улаан идээ буюу мах түлхүү хэрэглэж, хавар салхины эрчим ихтэй улиралд шар идээ буюу шар тос, арвайн гурил, зөгийн бал, зуны халууны улиралд цагаан идээ, намар цагт хурайшилттай байдаг тул ногоо түлхүү хэрэглэдэг байсан. Ингэж хэлэхээр монголчууд тариа, ногоо тарьж явсан түүх байхгүй гэж хэлэх байх. Гэхдээ уучлаарай байдаг юм байна. Байх байхдаа бүр өөрсдөө тариалдаг байж. Түүхэнд XIII зуунаас тариа тарьж, хүнсэндээ хэрэглэж байсан тухай Хублай хааны Хүсэхүй эмчийн сударт бичсэн байдаг. Та бүхэн судлаад үзээрэй. “Идээ ундааны жинхэнэ товч” гээд судар бий. Уламжлалын эмч нар эндээс бүх эх сурвалжаа авдаг. Зөвхөн таримал ногооноос гадна гишүү, жимс жимсгэнэ гээд олон төрлийн ургамлыг намрын улиралд хэргэлэж ирсэн. Энэ нь хүний биеийн дархлааг дэмждэг гэдгийг мэддэг байж.

Мацагийг зуны цагт барих ёстой. Ингэхдээ гэдсээ цайлгаж цагаан идээ түлхүү хэрэглэж биеээ цэвэрлэх нь зөв. Би өмнөх ярилцлагатаа дурдсан. Зуны улиралд шар үсны сүв нээгддэг учир ходоодны галын илч багассан байдаг. Энэ үед мацаг барьвал илүү тохиромжтой. Гэхдээ олон хоногоор биш шүү. Найм, 12, 24 цагаар барих нь зохистой. Гэтэл зарим иргэд хурдан хугацаанд турах зорилгоор хэдэн өдрөөр ч хамаагүй мацаг баридаг. Ингэж болохгүй. Биеийн тамир тэнхээ сайтай залуу хүн хамгийн ихдээ 1-2 хоног бариад сүүлийг таслах буюу гаж нөлөө гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эм тан уудаг юм.  Хурдан хугацаанд турах тусам эрхтэний эмгэг үүсдэг тул бага багаар аажуу турах хэрэгтэй.  Харин өвлийн улиралд ходоодны галын илч их байдаг учир хоол, ундыг багадуулж болдоггүй. Тааруулж хэрэглэнэ гэсэн үг. Ингэж чадвал тамир тэнхээгээ алдахгүй, дархлаа буурахгүй зэрэг сайн талтай.

-Гурилан бүтээгдэхүүн биеийг хавагнуулдаг учир хориглох ёстой гэсэн зүйл яригддаг. Энэ үнэн үү. Ер нь дотор хаванг яаж хөөдөг юм бэ?

-Ходоод, дэлүү, уушги, бөөрний үйл ажиллагааг дэмжиж байж дотор хаванг хөөнө. Яг ингэнэ, тэгнэ гээд шууд хэлэх хэцүү. Тухайн хүнээ үзэж байж хэлэхгүй бол ийм гээд хэлчихдэг. Гэтэл сошиль ертөнц ямар билээ. Тиймээс шууд хэлэх боломжгүй. Хэлж чадах зүйл гэвэл уушги, дэлүү, бөөрний үйл ажиллагаа нь ус, давсны солилцоо явуулдаг учраас энэ гурван эрхтэний үйл ажиллагааг тэнцвэртэй байлгаж байж дотор хаванг хөөх боломжтой.

-Давс хэрэглэхгүй байх нь бөөрөнд халтай гэдэг үнэн үү?

-Уламжлалт анагаах ухаанд идэж ууж байгаа хоол унд, эм тан  бүхэн амтны мөн чанартай байдаг гэж үздэг. Үүнд  исгэлэн, гашуун, давслаг, эхүүн, гошуун, амтлаг гэсэн зургаан төрлийн амт байх бөгөөд үүнд давс ч гэсэн ордог. Эдгээр амтыг ижил хэмжээтэй өдөр тутмын хоолондоо хэрэглэж сурвал эрүүл байна. Тухайн өвчин эмгэгийн  улмаас аль нэг, эсвэл хэд хэдэн төрлийн амтыг удаан хэрэглүүлэх, эсвэл хэрэглэхээс зайлс хийх тохиолдол байдаг. Янз бүр.

 Хаяг: Хан уул дүүрэг 1-р хороо 8-р байр 25 тоот “Оюу хорол” эмнэлэг

 

Утас:                8800-46 56, 9598-9798 , 8906-7770

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК