Урд хөршийн эдийн засаг хямарч байгаа талаар манай хэвлэлүүд их бичих
болсон. Хятадын хямралын бас нэгэн илэрл гангийн үйлдвэрүүдэд харагдаж
байна.

Гангийн үнэ унаж, эрэлт багассан болон өрөө төлж чадахгүй байгаагаас Хятадын гангийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн тухай CNN мэдээллээ. Таншан хотын нэгэн арилжаалагч “2008 оны хямралын үеийнхээс байдал хамаагүй муу болсон. 2008 онд наад зах нь худалдан авагч байсан. Одоо хэн ч ган худалдан авах талаар ярихгүй байна” хэмээн ярьсан байна.
Хятад улс дэлхийн төмрийн хүдрийн 60 хувийг худалдан авдаг байсан бөгөөд жилд 100 тэрбум ам.долларын төмрийн хүдэр импортолдог байжээ. Гангийн үйлдвэрүүдийн эрэлт буурснаас төмрийн хүдэр авах нь багасч, Австрали зэрэг томоохон экспорлогч орнуудын экспортын хэмжээ харьцангуй буурсан гэнэ.
Д.Идэр