Монгол орны ховор ан амьтдын мэдээллийн сан болох “Улаан ном”-ыг
шинэчлэх шийдвэр өнгөрсөн оны гуравдугаар сард гарч, манай орны 40 орчим
амьтан судлаач болон их, дээд сургуулиудын багш, эрдэмтэд хамтран
ажиллахаар болсон.

Монгол орны ховор ан амьтдын мэдээллийн сан болох “Улаан ном”-ыг шинэчлэх шийдвэр өнгөрсөн оны гуравдугаар сард гарч, манай орны 40 орчим амьтан судлаач болон их, дээд сургуулиудын багш, эрдэмтэд хамтран ажиллахаар болсон. Тэгвэл засаг, төр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор уг номын ажил зогсчээ. Номыг шинэчлэх ажил үргэлжлэх, эсэх талаар Биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор Я.Адъ “Салбар хариуцсан шинэ сайд “Улаан ном”-ыг шинэчлэх ажилтай танилцаад ямар шийд гаргахаас хамаарна. Бид салбарынхаа хүрээнд шаардлагатай судалгааг хийж, мэдээллээ цуглуулсан. Шинэ сайд “Улаан ном” гаргах шаардлагагүй гэж үзэж ч болно” гэжээ.
Уг нь “Улаан ном”-ыг арван жил тутамд шинэчилж, устсан, устаж болзошгүй, эмзэг, ховор амьтан, ургамлын мэдээллийг гаргах ёстой ч шинэчлэгдэлгүй 15 жил болжээ.
Ц.Болор