Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өчигдөр 461 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолсон юм. Харин "Манай улсад коронавирусийн 287 тохиолдол батлагдсан. Үүнээс 213 хүн эдгэрч гарлаа. Үлдсэн 74 хүн эмчилгээнд байна. 60 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээд гарсан хүнээс коронавирус дахин илэрч байгааг дэлхий дахинд судалж байна. Бид ч бас. Нэг л хүнийг санаандгүй алдахад л маш их аюул ирнэ гэдгийг хүн бүр өглөө болгон санаж сэрэх хэрэгтэй" гэлээ.