Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайр шингэсэн урлан

2020-7-24
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа хүүхдийн биед харшлахгүй хөвөн даавуун материалаар  бяцхан үрсэд зориулан хувцас урладаг “Моelluex brand”-ын үүсгэн байгуулагч Д.Булганжавыг урилаа. Түүний хувьд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч өдгөө өөрийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж, үндэсний үйлдвэр буюу бичил бизнес эрхэлж байна. Арван жилийн сурагч байхаасаа ажлын амтанд орж, ахынхаа бизнест тусалж явсан охин хөдөлмөрлөхийн амт, хөлс хүчээ дуслуулж олсон мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Хилийн дээс алхаж, сурахын хажуугаар ажиллаж, Герман, Франц улсын соёлтой танилцахын зэрэгцээ хүүхдийн хувцасны загварыг судалж, ирээдүйд хиих ажлынхаа   зураглалыг гаргаж явсан гэдэг.

“Бага байхдаа хувцас оёх сонирхолтой байсан. “Монголжингоо” гээд хүүхдийн хувцасны уралдаан болдог байлаа. Тэр уралдаанд орох юмсан гэж их бодно. Ахынхаа ажилд тусалж, цалинтай ажиллаж, их сургуульд суралцсан. Мэргэжил сонголтод эцэг, эхийн нөлөө тодорхой хэмжээнд байдаг. Энэ хүрээнд ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахын тулд санхүүгийн чиглэлээр суралцсан. Сэтгэлийн гүнд хувцас урлаж, дизайнераар суралцах нууцхан хүсэл байсан. Амьдралд аливаа юмны тохироо бүрдэх үе гэж байдаг байх. Би ирээдүйнхээ хүслийг биелүүлэхээр эртнээс хэрэгцээтэй зүйлээ зэхэж ирсэн санагддаг” хэмээн Д.Булганжав ярилаа.

Хүүхдээ төрүүлж, гэртээ байх хугацаандаа “Хувцасныхаа онгорхой цоорхойг оёх машин авъя” гэж ээждээ хэлснээр хуучны “Juке” хэмээх орос хөл машин худалдаж авахад хүргэсэн байна. Энэ нь түүний өөртөө төдийгүй өнөөдөр бий болгосон “Моelluex brand”-ын өнгө төрхийг тодорхойлоход томоохон хөрөнгө оруулалт болжээ.

Хүний амьдралд өвчин зовлон, үхэл хагацал хэлж биш хийсч ирдэг. Ээж хэмээх эрхэм алдрыг зүүлгэж, энгэрт нь эрхэлж асан эрх танхил үр нь харамсалтайгаар эндсэн нь түүний амьдралд тохиосон хамгийн том гарз. Үрээ санасан эх хүний шаналал “Ээждээ эргэж төрөөрөй” гэх залуухан ээжийн чинхүү залбиралыг бурхан сонссон уу гэлтэй түүнд энхрий бяцхан охин үр заяаснаар амьдралын шинэ эргэлт болж хорвоод амьдрах утга учрыг дахин ойлгуулсан ч байж мэдэх. Хэвлийдээ бяцхан үрээ тээнгээ өөрийгөө хөгжүүлэхээр оёдол эсгүүрийн сургалтад суусан нь түүнийг урлаж шаглах уран үйлсийн замналд хөтөлжээ.

Оёдлын сургалтад сар гаруйн хугацаанд суучихаад охиндоо зориулж урласан даашинз нь өнөөдөр ч түүний урланд өнгө загварын сонголттойгоор өлгөөтэй харагдана. “Ажлын таван хоногт өдрийн гурван цагаар сургалтад хамрагддаг байсан. Анх өөрийгөө сорих төлөвлөгөөтэй суусан юм. Гэтэл бүр оёдол эсгүүр хийхдээ “дурлачихсан”. Өглөө хамгийн эрт очиж, орой би л үлддэг болсон доо.  Нэг сар суралцахад 15 төрлийн хувцас өөрийн гараар оёж төгссөн. Анх хос даашинз хийсэн. Охинтойгоо хамт өмсөх алаг эрээн даашинзыг хэнээр ч заалгахгүй өөрөө эсгээд оёод хийж байлаа. Багш нараасаа урмын үг сонсоод л олон бүтээл хийхийг зорьж байсан” гэв.

Түүний хэлж буй үгээс эхлүүлсэн ажилдаа эзэн байж, эцсийг нь хүртэл хийж, ухрах биш урагшлах замыг сонгох нь амжилтын зүг алгуурхан хөтөлдгийг Д.Булганжав үйлдлээрээ үзүүлж, үнэлүүлж явна.

Охиндоо зориулж оёдог байсан бүсгүй бусдын бяцхан үрсэд зориулж хүрэм урлаж эхэлсэн түүх нь интернэт ертөнцтэй салшгүй холбоотой. Охиндоо зориулж оёсон хүрэмнийхээ зургийг фэйсбүүкийн “Юмханаар юм хийе” нэртэй группт зургийг нь оруулж, “Хөөрхөн байна уу”  гэж сэтгэгдэл бичихэд  хэдхэн минутын дотор хэдэн мянган лайк цуглуулж захиалга өгөх мессеж ээжүүдээс ирж эхэлжээ. “Анхныхаа хүрмийг багштайгаа хамтраад загвар, эсгүүрийг нь гаргаад оёж байсан. Миний суралцсан оёдлын сургалтын дутагдалтай тал нь эсгүүрээ цаас биш шууд материал дээрээ гаргана. Тэр нь асуудалтай санагдаж байсан. Багш мэргэжлийн хүн учраас төөлөөд шууд эсгэнэ. Надад үлдэх эсгүүр байхгүй. Цаасан дээр эсгэвэл ядаж үлдэцтэй. Багшийг заахад сайн ойлгохгүй л бол ёстой хэцүү. Ээжүүд хүүхдэдээ хүрэм хийлгэх гээд захиалга өгсөн учраас оёж өгөх л хэрэгтэй.

Тиймээс охиндоо оёсон хүрэмээ буцааж ханзлаад, материал дээрээ нэгбүрчлэн тавьж эсгүүр гаргаж, оёж байлаа. Ягаан, ногоон, хар савхин өнгөтэйг хийсэн. Хүн захиалга өгөхөөр охиноо тэврээд дэлгүүр орж нэг метр даавуу авна. Ээж гайхаад “Чи материалаа гурван метраар ав л даа. Ойр ойрхон дэлгүүр рүү хүүхдээ тэврээд гүйчих юм ” гэдэг байсан. Тэгж хэлснээс нь хойш дандаа 3-5 метрээр нь авдаг болсон” гэсэн юм.  

2015 оны намар түүний хийсэн хүрэм 1-5 настай охидын дунд трэнд болж, тэр хэрээрээ Д.Булганжав боломжийн үнэлгээтэй хүүхдийн биед эвтэйхэн, чанартай даавуун материалаар төрөл бүрийн хувцас хийнэ гэсэн нууцхан мөрөөдлөө ил болгож эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хавар эх орондоо эргэн ирснээр өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа нь энэ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй олон мянган залуусыг “тушдаг” ганц зүйл нь санхүүгийн асуудал. Хийх бүтээх хүсэл, мэдлэг чадвар байв ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж шантардаг, хийх эхлэлээ ч тавьж чадалгүй буцдаг залуус олон бий. Харин Д.Булганжавын хувьд Монголд төдийгүй гадаадад ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө ажлын байрны түрээс, урлангийн тохижуулалт, хувцасны материал, оёдлын машин зэрэгт дөрөв орчим сая төгрөгийг зарцуулсан гэнэ.

Хувцас оёх олон шат дамжлага дамжиж, эзэндээ хүрдэг. Ажлын өдрүүдэд өөрөө гардан хийж, амралтын өдрөөр хамаатныхаа охинтой хамтран хийнэ. Хүүхэд баярлуулах хүслээр оёж эхэлсэн болохоор сард нэг удаа 50 хувийн хямдрал зарлагдах үед захиалга ихэсдэг байна. Өглөө нарнаас үдшийн бүрий тэр ч бүү хэл шөнөжин сууж оёх үе түүнд бий. Тэглээ гээд охиныгоо харж, хандаж, асарч халамжлах үүргээ орхигдуулж болохгүй. Тиймээс ажлын байрныхаа нэг өрөөг охиндоо зориулж тохижуулж өгсөн гэнэ.Охин нь ч ээжтэйгээ хамт материалд явахаас эхлүүлээд брэндийнхээ моделиор ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд олон саад бэрхшээл тулгардаг. Тиймээс судалгаа маш чухал. Д.Булганжавын хувьд Монголд үйлдвэрлэгдэж байгаа хүүхдийн хувцасны чанар, үнэлгээ, худалдан авалт, зах зээл гээд бүгдийг нь тодорхой хэмжээнд судалжээ. Одоогоор ашиг харахгүйгээр чанар сайтай хувцас урлаж, өөрийн брэндээ танилцуулах зорилго өвөртөлж байгаагаа тэрбээр нуусангүй. Ажил хийж байгаа хүнд саад бэрхшээл тулгарна. Түүнд тулгарсан асуудал нь хүний нөөц. Цалингаа тохироод ажиллуулъя гэхээр илүү их мөнгө харна, нэхнэ. Сургаад авъя гэхээр цаг хугацаа алдах, зарим нэг нь замын дундаас хаяж явдаг тухай учирласан юм. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл заримдаа бүр унтах нойроо хугаслан ажлаа хийж байгаа түүнээс эрч хүч, эерэг энерги мэдэрсэн юм.

Монгол брэнд байж яагаад гадаад нэр өгсөн нь зарим нэгэнд сонин байж магадгүй. Гэхдээ Д.Булганжавын онцолсноор өөд болсон үрдээ зориулж, нэрийг нь Франц хэлэнд хөрвүүлэн “Моelluex” хэмээн өгснийг энд тодотгох нь зүйн хэрэг болов уу. Чанар хийц сайтай загварлаг чамин хувцсыг боломжийн үнээр хийж, сар бүр хямдрал зарладаг нь ч бяцхан үрсэд хэрэгтэй.

“Хүүхдийг л баярлуулах юмсан” гэсэн чин сэтгэлийн хүслээ үйлдлээрээ илэрхийлж үндэсний үйлдвэрийг хөгжүүлж өмнөө тавьсан зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа түүний урлангаар зочилсон минь энэ байв.

С.Ичирхорлоо

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Бархас (64.119.25.12)
    Хаяг нь байна уу
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Жаргалмаа (64.119.25.12)
    Хийц загвар дажгүй санагдаж байна. Хаанаас яаж худалдаж авах вэ
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Ганаа (64.119.25.12)
    Уран бүсгүйд амжилт хүсье. Илүү ихийг бүтээгээрэй
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.25.12)
    Ямар мундаг дайчин бүсгүй вэ? Үнэхээр гоё даашинз оежээ.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Нараа (64.119.25.12)
    Гоё хийжээ. Амжилт хүсье. Охиндоо авч өгнөө
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    33 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    39 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    51 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    56 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    1 цаг 6 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    1 цаг 10 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    1 цаг 17 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    1 цаг 55 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    1 цаг 55 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    16 цаг 54 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    17 цаг 32 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    17 цаг 37 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    18 цаг 1 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    18 цаг 4 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    18 цаг 11 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    18 цаг 17 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    18 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    18 цаг 58 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    19 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    20 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК