Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 иргэний 2 дахь давтан шинжилгээ, БНХАУ-ын 100 гаруй иргэний шинжилгээг хийсэн. Эдгээр иргэд нутаг буцахаар болсон. Мөн 39 эмч ажилтанд шинжилгээ хийсэн. Өнөөдөр Афганистанаас 120 гаруй хүн ирнэ" гэсэн юм.