Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрахаар өнөөдөр Франкфурт рүү тусгай үүргийн онгоц ниссэн. Тус онгоцоор Монгол Улсаас 226 хүн явсан болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Монгол Улсаас гадаад руу явж байгаа иргэдийг цар тахлын нөхцөл байдал хэвийн болтол эргэж ирэхгүй гэсэн зөвшөөрлийн дагуу хэвийн явуулж байгаа юм.
Энэ дагуу Европ руу явж байгаа, ялангуяа COVID-19-ийн голомтот халдвартай бүс рүү зорчиж байгаа иргэддээ эрүүл мэндээ хамгаалж, халдвараас сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгч, тухайн улс орон нь шаардсан хүмүүст коронавирусийн шинжилгээ хийн, 72 цагийн дотор хариуг нь өгсөн гэдгийг Д.Нямхүү захирал онцолсон юм.
Сэтгэгдэл (1)