Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 14.00 цагт болно. Хуралдаанаар Covid-19 цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилджүүлсэн хугацааг сунгах эсэх, Есдүгээр сарын нэгнээс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгийн үйл ажиллагаа үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ажээ.