Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ хичээлийг зайнаас, танхимаас явуулах зохицуулалтыг хийхээр болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн хэлснээр маргаашийн Засгийн газрын хуралдаанаар салбарын яамнаас холбогдох саналаа оруулж, танилцуулах юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)