Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг агаарын тээврийн авиа компаниудын үнийн саналтай холбоотой зарим тайлбарыг хийлээ. Тэрбээр "Энэтхэг рүү жижиг онгоц явах тул замдаа Вьетнам улсад сумлагаа хийнэ. Ингэхдээ Вьетнамаас 17 иргэнээ авчирна. Чехийн Засгийн газрын санхүүжилтээр тус улс дахь иргэдээ татаж авна.
Тусгаарлах байрны нөөц бололцоог харгалзан үзэж наймдугаар сард нэмэлт 2-3 нислэг хийж магадгүй. Танзани, Ботсвана, Мозамбик, Египет, Сейшелийн арлууд зэрэг Африкийн улсуудаас иргэдээ татан авсан.
Өнөөдөр Сөүлээс зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татаж авна. Австрали зайтай учраас манай онгоц замдаа Филиппин улсын Сэбү арал дээр сумлагаа хийдэг. Үүнийг ашиглан Филиппин дэх иргэдээ татаж авна. Гадаадын авиа компанийн үнийн саналаас МИАТ-ийнх хямд байдаг" гэсэн юм.
Сэтгэгдэл (4)