Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд
- Индонез-10,
- Тайланд-22,
- Тайпэй-53,
- Сингапур-24,
- Малайз-10,
- АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.
Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм.