Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочид шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
Улсын хэмжээнд 291 батлагдсан тохиолдол байгаагаас 225 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчлэгдэж байгаагаас 62 нь хөнгөн, 3 хүндэвтэр, 1 хүнд хүн байна.
Иргэддээ сануулахад дулааны улирлыг ашиглаж хөдөө хээр, гол устай гакар амарч сэтгэл санаагаа сэргээж, тайван байна. Гэвч хог хаяж байгаа асуудал их гарч байна. Иргэн та өөрийнхөө хэрэглэсэн зүйлээ уутлаад аваад яваарай. Амарч байгаа орчиндоо ойрхон бие засахгүй байхыг та бүхэн минь анхаараарай. Хог их гарч байгаатай холбогдуулан янз бүрийн халдварт өвчин ихэсдэг учраас онцгой анхаарах шаардлагатай байна.
А.Сүх