Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнх-Эрдэнэ: Хорих ял авсан хүн гадуур явах боломжгүй

2020-7-31
0
ЖИРГЭХ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Шүүхээс ял авсан хүмүүс гадуур чөлөөтэй явж байхыг харлаа, нээлттэй хорих ангид ял эдэлнэ гэдэг чинь гадуур явж болдог болчихсон юмуу гэж иргэд цахим орчинд мэдээлж байна. Нээлттэй хорих ангид ял эдлэх журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хорих ял авсан хүн гадуур явах боломжгүй. Ял оноосон гэхээр л хоригдож байгаа гэж хүмүүс ойлгодог. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрхийг нь хасах, хорих ял оноох гээд ялын маш олон төрөл байдаг. Хамгийн хүнд хэлбэрийн ял нь хорих ял юм. Урьд нь манай улсад эрүүгийн хариуцлагын дээд хэмжээ нь цаазаар авах ял байсан. Харин 2015 онд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хассан. Хүмүүсийн яриад байгаа гадуур яваад, олон нийтийн газраар зорчоод байгаа хүн бол хоригдохоос бусад төрлийн ял авсан хүн байна гэж ойлгож болно. Хорих ял авсан хүн нээлттэй, хаалттай хорих ангийнхаа байршилд харуул хамгаалалтын доор шүүхээс тогтоосон ялыг зохих дэглэм журмын дагуу эдэлдэг.

-Нээлттэй болон хаалттай хорих ангийн гол ялгаа нь яг юунд байдаг юм бэ?

-Хүн тодорхой хугацаанд л эрхээ түр хязгаарлуулж байгаа болохоор хүний үндсэн эрх хэзээ ч зөрчигдөж болохгүй. Тэр эрхэд нь халдах ёсгүй. Тэр ч утгаараа хаалттай болон нээлттэй хорих ангиудын ахуй нөхцөл бүгд яг адилхан байдаг. Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа гээд илүү хүнд нөхцөлд амьдруулдаг гэсэн үг биш. Юугаараа гол ялгаатай байдаг юм бэ гэхээр эргэлт уулзалт авах эрх, утсаар ярих эрхүүдийнх нь хязгаарлалтууд л өөр өөр байдаг. Жишээ нь хаалттай хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 90 хоногт нэг удаа түр хугацааны уулзалт хийнэ. Харин нээлттэй хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 45 хоногт нэг уулзалт хийдэг. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд зөвхөн хорих ангийнхаа үйлдвэрт,  хорих ангийнхаа байршилд ажил хийдэг бол нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд хорих ангийнхаа үйлдвэр болон гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдэд гэрээнийхээ дагуу хөдөлмөр эрхэлдэг гэх мэтчилэн хязгаарлалтуудынх нь зохих хугацаа нь өөр өөр байдаг.

-Хоригдлуудынхаа булчинд суулгац, гаранд нь чип зүүлгээд зарим тохиолдолд олон нийтийн газруудаар зорчуулдаг гадны орнуудын жишээ байдаг. Манай улсад энэ ялын төрлүүдийг нэвтрүүлэх талаар нэг хэсэг яригдаж байсан санагдаж байна?

-2015 онд батлагдсан эрүүгийн хуулинд зорчих эрхийг хязгаарлах ял хуульчлагдаж батлагдсан. Одоогоор хэрэгжилт нь түр түдгэлзсэн. Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь тухайн байршлаараасаа явахгүй байх, ажлаасаа гэр хүртэлх маршрутыг нь тогтоож өгсөн бол тэр маршрутаа зөрчихгүй байх, тодорхой цагийн хуваарийн дагуу байх гэсэн хэд хэдэн шаардлагуудтай. Жишээлбэл, 22 цагаас хойш гэрээсээ гарахгүй байх зэрэг хяналт тавьдаг эрүүгийн хариуцлагын  онцлог шинэ хуульчлагдсан төрөл юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоох төхөөрөмж буюу цахим гав ашиглан хяналт тавьдаг. Одоо Хууль Зүй дотоод хэргийн яаманд цахим гавыг худалдан авах, цахим гаваар хяналт тавих ажлууд хийгдэж байгаа.

-Манай улсын хорих ангиудын ял эдлүүлэх үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх чиглэл рүү ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Олон улсын жишгийн дагуу Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу ял эдлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнгөрсөн онд Ази номхон далайн бүс нутгийн хорих байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн манай улсад болсон. Энэ зөвлөгөөнд 20 гаруй орны 200 гаруй төлөөлөгч ирж, Монгол улсын хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Япон, Солонгос, Сингапур, Канад, Америк, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орны төлөөллүүд ч байсан. Эдгээр төлөөлөгчид Монгол улсын хорих байгууллага олон улсын жишигт нийцсэн, олон улсын гэрээ конвенцийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн дүгнэлт хийсэн. Мөн манай хорих ял эдлүүлэх үйл ажиллагаатай гадаадын элчин, консулын ажилчид танилцдаг. Тухайн улс орны иргэд хорих ял эдэлж байлаа гэхэд өөрийн улсын иргэний эрх зөрчигдөж байгаа эсэх, ял эдлүүлэх үйл ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхэд консулын ажилчид хяналт тавих дүрэм журамтай. Европийн холбооны улсын элчин сайдын яамны консулын ажилчид манай хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн түвшинд, олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн дүгнэлт гаргаж, 2015 онд Чех улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны ажилтнаар дамжуулан талархалын албан бичиг ирүүлж байсан удаатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.219.207)
    Хамжлагат нийгэмд хүнийг толгой дээр нь усыг дусал дусалаар бага багаар дусааж шийтгэдэг байсан.учир тэр үед их хөдөлгөөнтэй байсан
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.46.223)
    aanha amjilt husey
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    7 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    13 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    25 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    29 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    40 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    44 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    50 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    1 цаг 28 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    1 цаг 28 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    16 цаг 27 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    17 цаг 6 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    17 цаг 10 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    17 цаг 35 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    17 цаг 37 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    17 цаг 44 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 51 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    17 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    18 цаг 31 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    19 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    19 цаг 58 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК