2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр анги болон цэцэрлэгийн цахим элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хичээл сургалтыг 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байхаар зохицуулалт хийжээ. Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд сум, баг, тосгонд хичээл танхимаар явагдах бол нийслэлд хичээлийн гурван өдөр танхимаар хичээллэнэ.
Цэцэрлэгт 5 настай хүүхдийг бүрэн хамруулах, 3-4 насны хүүхдийн тодорхой хэмжээг хамруулах, хоёр настай хүүхдийг гэрийн орчноор асран хамгаалуулах УОК-ын шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй. Хоёр настай хүүхдийг гэрээр асран хамгаалахтай холбогдуулан цахим элсэлтийг зогсоосон гэсэн тайлбарыг Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
А.Сүх