Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 441 хүний шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч, тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүний давтан шинжилгээ, сувилалд байгаа есөн хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 86, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг хүнд шинжилгээ хийсэн.
Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарласан” гэлээ.
А.Сүх