Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 6-нд 261 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 6-нд Дели хотоос ирсэн 165 иргэн, ажиглах байранд тусгаарлагдсан 52 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн 29 жолоочийг шинжилсэн.
Монголд коронавирусний батлагдсан 293 тохиолдлоос 260 хүн эдгэрсэн. 33 хүн эмчилгээнд байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 нь сувиллын тусгаарлалтад, 30 хүн гэрийн ажиглалтад, 183 хүний тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан" гэлээ.
А.Сүх