Коронавирусний нөхцөл байдал болон манай улсад нэмж бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 9-нд Франкфуртаас ирсэн 260 хүний шинжилгээ, Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 жолооч, долдугаар сарын 21-нд Токиогоос ирсэн 262 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээг хийсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүн эмчлэгдэж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал тааруу, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)