Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг хэсэгчлэн болон бүрэн хаасан байгаа тул жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 11-ны 08.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг энэ сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг энэ сарын 19-ны 06.00 цаг хүртэл бүрэн хаана.
Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж VI бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас 40 дүгээр сургууль хүртэл энэ сарын 23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулах ажил хийнэ.
Сэтгэгдэл (1)