Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ сарын 07-ны өдөр эхэлсэн уг ажиллагаагаар Монгол Улсын болон Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын нийт 360 гаруй иргэнийг хил нэвтрүүлэх урьдчилсан тооцоо байгаа юм.
Өчигдөр 61 иргэн улсын хилээр нэвтэрсэн бөгөөд эдгээр иргэдийн 54 нь Дархан-Уул аймагт, долоо нь Орхон аймагт тусгаарлагджээ.
Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Эхний өдөр сэжигтэй тохиолдол илрээгүй ба 08-р сарын 08-ны өдөр таван иргэнийг сэжигтэй гэж үзэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт, судалгаа хийн тусгаарлалтад шилжүүлж байна. Иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дуусна.