"Саруул" хотхонд газ дэлбэрч нэг иргэн хүнд гэмтсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар НОБГ-аас мэдээлэл өглөө.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16.40 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (1)