Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Инфографик: Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

2020-8-14
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байна.

Дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байгаа тул Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөлд нийцүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон.

Хуульд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан:

1/Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, “гамшгийн онцгой нөхцөл байдал”, ”гамшгаас урьдчилан сэргийлэх”, “хүмүүнлэгийн тусламж”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм”, “бэлэн байдал”зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан.

2/Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолсон.

3/Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулсан.

4/Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулсан.

5/Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулсан.

6/Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмсэн.

7/Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасан.

8/Энэ хуулиар бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулсан.

9/Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувиас доошгүй байх, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулбал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг улирал тутамд олгох, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгохоос гадна онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын алба хаагчийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцохоор хуульчилж, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг хангасан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    38 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    15 цаг 37 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    16 цаг 16 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    16 цаг 20 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 44 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 47 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    16 цаг 54 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 0 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    17 цаг 7 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    17 цаг 41 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    18 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    19 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    19 цаг 54 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    20 цаг 24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    20 цаг 40 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    21 цаг 0 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    21 цаг 4 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    21 цаг 28 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК