НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2020 оны долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 55.880.459 баримтаас 30.504.370 нь бүртгэгдсэнээр сугалаанд оролцлоо.
Энгийн тохирлын дугаар: 25271835
- 30 мянган төгрөгийн азтан - 27467
- 100 мянган төгрөгийн азтан - 2714
- Нэг сая төгрөгийн азтан - 281
- Гурван сая төгрөгийн азтан - 24
- Таван сая төгрөгийн азтан - 1
- 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан мөн 30 сая төгрөг байлаа.
Супер тохирлын дугаар: 86371813 байв. Энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.