Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг дүүрэг хороо бүрт хэрэгжүүлнэ

2020-8-17
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35%-аар өссөн дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийгээд, нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвотртой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.

Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн 9 дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10510.88 тн буюу бэлтгэж нөөцөлсөн махны 93 хувийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ. 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцөлнө

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн явц, хэмжээ, түлшний нөөцийн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тн сайжруулсан түлшийг тус тус нөөцлөөд байна. ЧД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тн багтаамжтай таван агуулах барьж ашиглалтанд оруулжээ. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж буй. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна.

Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө  ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах 5 хорооны 17,187 айл өрх болон түр оршин суугаа айл өрхүүдэд үлдсэн угаар мэдрэгч төхөөрөмжийг хуваарийн дагуу тараахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар 2020 оны 8 дугаар сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах”  нэг сарын аян зарлаж, хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага нарт үүрэг болгосон юм. Нэг сарын аянаар Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах гэр, байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг хангуулах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, засвар үйлчилгээ хийх, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”  байгуулж ажиллахаар болжээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аянг дүүрэг бүрт хэрэгжүүлэх юм.

2020 онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Боловсролын салбартын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар  нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 22,250, цэцэрлэгийн хүчин чадлыг 10,550-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 2020 он гарснаас хойш өнөөг хүртэл БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 2 сургууль, АХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн төслийн 1 цэцэрлэг, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 3 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, нийт 16 барилга байгууламж ашиглалтад ороод байна”гэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүх шатандаа ханган ажиллаж байна. Хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтыг явуулах бөгөөд есдүгээр сард өмнөх ангид эзэмшсэн хичээлийг бататгаж үзэх аж. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 33 сургуулийн 39, төрийн бус өмчийн 38 сургуулийн 129, нийт  168 “хүүхдийн автобус” үйлчилгээ үзүүлж байна. “Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-наас 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулна. Харин  чиглэлийн автобусыг ирэх сарын 14-өөс эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар мэдээлэл өглөө.Тэрбээр “Нийслэлийн  төсвийн хөрөнгө оруулалттай  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын их засвар, ажлын явц 30% -тай, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн засварын ажлын явц 90%.-тай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор засварын ажлын явц 100%, Энэрэл эмнэлгийн барилгын их засвар ажлын явц 70%-тай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын вакум өрөөний засварын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Хүндрэлтэй зүйл одоогоор алга” гэв. Түүнчлэн дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг  хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хйий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    38 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    15 цаг 37 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    16 цаг 16 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    16 цаг 20 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 44 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 47 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    16 цаг 54 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 0 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    17 цаг 7 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    17 цаг 41 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    18 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    19 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    19 цаг 54 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    20 цаг 24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    20 цаг 40 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    21 цаг 0 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    21 цаг 4 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    21 цаг 28 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК