Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан, энэ сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ хийсэн.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн 27, 28 настай энхийг сахиулагч байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирснээс 278 хүн эдгэрээд байна" гэлээ.
А.Сүх