Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 750 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан, энэ сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан, Орхон аймаг болон Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ зэргийг хийсэн.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжлээ. Одоо ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн өнөөдөр сайхан мэдээтэй. Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх өнөөдөр 02.00 цагийн орчимд амаржиж 2.800 гр охинтой болсон" гэлээ.
А.Сүх