Энэ сарын 16-ны 00.30 цагийн орчимд Увс аймгийн Давст сумын Хандгайт II баг Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ Тоёота приус маркийн автомашин онхолдож жолооч 31 настай, эрэгтэй Б амиа алдсан ноцтой осол гарчээ.
Иймд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Таныг хэн хэзээ ч орлож чадахгүй. Хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатай жолоо барьцгаая.