Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайд олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдлээ

2020-8-21
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өчигдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу "Ачлал" их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайгийн хэлж байгаагаар “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон.

Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг.

Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Бид хорооллын орчмын олон газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлуудыг хийж байгаа. “Хашаа” арга хэмжээгээр Ахуйн үйлчилгээний ард талын 2,000 гаруй метр.кв талбайг чөлөөлсөн.

28 дугаар сургуулийг тойроод гурван хашаа барьчихсан байсныг шийдвэрлэсэн. Хотын дарга өнөөдөр 14 дүгээр хорооны газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад баярлаж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шаардлага бий” хэмээсэн юм.  

Баянгол дүүргийн 13 дугаар байрны оршин суугч Ч.Сэлэнгэ “Миний хувьд 13 дугаар байрандаа 30 гаруй жил амьдарч байна. 1985 онд анх нүүж ирэхэд энэ хэсэг “муурын байшин” гэсэн тохижилттой цэвэрхэн талбай байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил талбайн хэсгээс хувийн компанид өгсөн гэх асуудал их гарах боллоо. Хотын дарга иргэдийн үгийг сонсож, газар дээр нь ажиллаж, талбайг нийтийн эзэмшилд хэвээр үлдээнэ гэж хэлж байгаад талархаж байна” гэв.

Баянгол дүүргийн 17 дугаар байрны оршин суугч Б.Хорлоо “Би эндээ 40 гаруй жил амьдарч байна. Тиймээс талбай дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй байхыг хүсч байна. Хүүхдүүд тоглож, хөгшчүүд нарлаж суух газрыг Хотын дарга хэвээр нь үлдээнэ гэж хэлсэнд баярлаж байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэргэжлийн байгууллагуудын тайлбар, оршин суугчдын үгийг сонссоны дараагаар “Үүсээд буй газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу газраа нийтийн эзэмшлийн талбайгаар нь ашиглана.

Мөн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэний эрхийг хөндөхгүйгээр талуудад хохиролгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэж ажиллана. Энэ талбайд ямар нэгэн барилга байшин бариулахгүй гэдгийг иргэддээ хандаж хэлье. Д.Мөнхжаргал төлөөлөгч иргэдийн саналыг нэгтгэж, уг талбайд орон нутгийн хөгжлийн сангаас тохижилт хийнэ гэж НИТХ-аар хөрөнгө батлуулсан.

Нийслэлийн хэмжээнд газрын маргааны асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал байна.

Амьдрах орчныг сайжруулахын төлөө бид ажиллаж байна. Хотын стандартын баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ дагуу хотын стандартыг дагаж мөрдөх, стандарттай хотыг бий болгохын тулд анхаарч ажиллаж байгаа. Ногоон байгууламжид халдаж байгаа зөрчил, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр ашиглахгүй байгаа гэх зэрэг асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    10 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    10 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    15 цаг 9 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    15 цаг 48 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    15 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 16 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 19 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    16 цаг 26 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    16 цаг 32 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    16 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    17 цаг 13 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    18 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    18 цаг 39 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    19 цаг 26 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    19 цаг 56 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    20 цаг 11 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    20 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    20 цаг 36 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    21 цаг 0 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК