Энэ амралтын өдрүүдэд төмөр замын 2 гармын бетонон хавтан тууш солих ажил хийгдэнэ.
Үүнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар өртөөнөөс салбарласан ДЦС-3 хүрэх замд байрлах төмөр замын 2 гармын бетонон хавтан тууш солих засварын ажил энэ сарын 21-ний 23.00 цагаас 22-ны 06.00 цагийн хооронд хийгдэнэ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 396 дүгээр км-ийн гармын муудсан бетонон хавтанг түүвэрлэн солих ажлыг энэ сарын 22-ны 23.00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд авто замын хөдөлгөөний чиглэлийг нэг нэгээр хааж хөдөлгөөн зохицуулалт хийх тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.