Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 21-д нийт 546 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус нэмж бүртгэгдээгүй. Тодруулбал, энэ сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 147, өчигдөр Истанбул-Улаанбаатарын онгооцр ирсэн 263, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийг шинжилсэн.
Мөн өнөөдөр таван хүн эдгэрч, сувилалын ажиглалтад шилжлээ. Ингэснээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 298 батлагдсан тохиолдлын 288 нь эдгэрээд байна" гэлээ.
А.Сүх