Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 511 дуудлага мэдээлэл хүлээн авсан зам тээврийн ослын шинжтэй 368 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, дөрвөн хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймаг Лүн сумын нутаг дэвсгэрт Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ