Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ныг дуустал долоо хоногийн хугацаанд явагдана.
Бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг зуруулах маягтад тухайн шатны сонгуулийн хороо тэмдэг даран баталгаажуулж, энэ сарын 31-ний өдрөөс эхлэн олгох юм.
Нэр дэвшигчид доорх жагсаалтын дагуу нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлнэ.