Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Тодруулбал, сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, энэ сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээг хийсэн.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний халдварын 300 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 289 байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)