"Цалинтай ээж"-ийн тэтгэмжээ өөрийн данс руу шууд авах боломжтой боллоо.
Тодруулбал, өнгөрсөн онд 204.5 мянган ээж “Цалинтай ээж” тэтгэмжид хамрагджээ. Тус арга хэмжээ нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй юм.
Та яг одоо Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn цахимаар дансаа бүртгүүлээрэй.